Ц.Туваан: Замын-Үүд-Эрээн боомтуудыг холбосноос хойш 75 жилийн дараа дахин шинэ хилийн боомтыг төмөр замаар холбож байна
5 Өдрийн өмнө
266
Ц.Туваан: Замын-Үүд-Эрээн боомтуудыг холбосноос хойш 75 жилийн дараа дахин шинэ хилийн боомтыг төмөр замаар холбож байна

Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй 2 дахь холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. 1955 оны "Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан "Мөнхийн хөрштэйгөө хамтдаа бүтээх хоёр дахь ган зам үүдээ нээж байна. Уул ус, газар шороо, олон мянган жилийн түүхээрээ холбоотой мөнхийн хөрш БНХАУ-тай манай улс Замын-Үүд -Эрээн боомтуудыг төмөр замаар холбосноос хойш 75 жилийн дараа дахин шинэ хилийн боомтыг төмөр замаар холбож байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл 20 орчим жил яригдсан бөгөөд төслийг ажил хэрэг болгох итгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд надад хүлээлгэсэн билээ. Энэхүү төслийг бодит ажил болгоход хамтран ажилласан Хятадын талын ажлын хэсгийн ахлагч ноён Кан Фенвэй Танд болон ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлье. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Шэнь Минжуань болон манай улсаас БНХАУ-д суугаа элчин сайд ноён Н.Энхболд нартаа талархал илэрхийлье. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил, төсөл хэрэгжсэнээр төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн-оос дээш давуулан, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлнэ гэсэн тооцоолол гараад байна" хэмээн онцоллоо.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.