Доншен газрын тос БХГ-ий хүрээнд 367.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Доншен газрын тос БХГ-ий хүрээнд 367.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Дорноговь аймагт зохион байгуулагдсан "Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан"-д оролцох үеэрээ тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Доншен газрын тос /Монгол/ компанийн үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, Монгол Улс дахь газрын тосны олборлолт, ашиглалтын үйл явцын талаар санал солилцлоо.
 
Доншен газрын тос /Монгол/ компани нь 2003 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ийг Монгол Улсад байгуулан, Дорноговь аймгийн нутагт орших талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тус талбайд хайгуул, үнэлгээний 132 өрөмдлөг цооногийн ажил хийж, нийт 367.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.
 
Газрын тосны “баталгаат” нөөцийг 26,05 сая тонн буюу 186,3 сая баррель, үүнээс “ашиглалтын баталгаат” нөөцийг 2,07 сая тонн буюу 14,86 сая баррель нөөцтэй. БХГ-т талбайгаас нэг сая тонн газрын тос олборлож, БНХАУ-д экспортолсон байна.
 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан үйлдвэрийн удирдлагуудад тус бүс нутагт буюу 60 орчим км зайд үйл ажиллагаа явуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад ороход тус үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал тавилаа.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.