Монгол орны хэмжээнд зэсийн нийт бүртгэгдсэн нөөц металл 61.4 сая тонн байгаа нь дэлхийн нийт нөөцийн 6.9 хувийг эзэлж байна. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр дэлхийн зэсийн нөөц металл 2022 онд 890 орчим сая тонн байна. Урьдчилсан байдлаар 2100 орчим тонн зэсийн хүдрийн илэрц дэлхийн хэмжээнд байна гэж тооцоолжээ.
Чили улс 2022 онд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч байсан бөгөөд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 23.6 хувийг бүрдүүлсэн.
Манай улсын хувьд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 1.5 хувийг бүрдүүлсэн.
Монгол оронд хийгдсэн геологийн судалгааны үр дүнд хүдэржилтийн 11 бүс газрыг ялгаж 30 гаруй орд, 200 гаруй илрэл тогтоогдсон. Эдгээрийн үр дүнд дээр дурдсан 61.4 сая тонн зэсийн нөөц металл 2022 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар бүртгэгдээд байна.
Стратегийн орд дахь зэсийн нөөц металл 56.6 сая тонн. Үүнд Оюу толгой, Эрдэнэтийн Овоо, Цагаан суварга багтаж буй.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний геологийн алба