Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Д.Оюунцэцэгийг томилжээ
8 Цагийн өмнө
285
Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Д.Оюунцэцэгийг томилжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Даваасамбуугийн Оюунцэцэгийг томилжээ. Д.Оюунцэцэг нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо/АЭХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийн захирлаар ажиллаж байсан.

Мөн тэрээр Английн хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагаас гадна Нийслэлийн Улаан загалмайн даргаар ажиллаж байсан. Мөн "Оюутолгой" болон "Рио Тинто" компани, Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнд тус тус ажиллаж ирсэн. Төрийн удирдлагын менежер, Санхүүч мэргэжилтэй.

Ардчилсан намын Санхүү, зохион байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.