Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана
УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал
Даваа гараг /2025.05.05/
Ажлын хэсгийн хуралдаан /Үндсэн хууль танхим/
- Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, УИХ-ын даргын 2024 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан
Мягмар гараг /2025.05.06/
Төсвийн байнгын хороо /Ажлын хэсгийн хуралдаан/
- Үндэсний аудитын газрын Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай холбогдуулан санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Эдийн засгийн байнгын хороо /Их эзэн Чингис хаан танхим/
- Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /Их засаг танхим/
- Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох
Лхагва гараг /2025.05.07/
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /334 тоот/
- Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай харьцаж байгаа асуудлын талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Төсвийн байнгын хороо /Жанжин Д.Сүхбаатар танхим/
- Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
Баасан гараг /2025.05.09/
Чуулганы нэгдсэн хуралдаан /Их хуралдай танхим/