Нүүрсний экспорт огцом нэмэгдэж, түүхэн дээд хэмжээнд хүрэв
Нүүрсний экспорт огцом нэмэгдэж, түүхэн дээд хэмжээнд хүрэв
Нүүрс экспорт 50 бус 60 сая тонн-д хүрэв.

Оны эхний 10 сарын байдлаар экспортын 56.5 хувийг нүүрс дангаар бүрдүүллээ. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд 50 сая тонн нүүрс экспортлохоор тооцож байсан. Тэгвэл он дуусахаас 40 хоногийн өмнө нүүрсний экспортын биет хэмжээ 60 сая тоннд хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 10 сая тонноор давсан үзүүлэлттэй гарав. 

Монгол Улс 2019 онд 36.7 сая тонн нүүрс экспортолж байсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байсан. Тэгвэл өнөө жил анх удаа 60 сая тоннд хүрч түүхэн дээд амжилтыг шинэчиллээ. Ирэх оны төсөвт нүүрсний экспортын хэмжээг 60 сая тонн гэж Сангийн яам тооцсон. 

2022 онд уул уурхайн салбарын төлсөн нийт татварын 50 хувийг, АМНАТ-ийн 51 хувийг нүүрсний салбар дангаараа бүрдүүлж байлаа. Энэ онд нүүрсний экспортын биет хэмжээний огцом өсөлтийг дагаж дээрх төсөвт орох орлогууд түүхэн дээд хэмжээнд хүрэх нь тодорхой байна. 

Нүүрсний экспорт дотор эрчим хүчний нүүрсний эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Коксжих болон сул коксжих нүүрс экспортын дийлэнх хэсгийг тодорхойлж, бүрдүүлж буй. Тэр тусмаа коксжих нүүрсний экспорт хамгийн ихээр хийгдэж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.