“Оюу толгой” ХХК зэсийн үйлдвэрлэлээ энэ онд 50 хувиар нэмэгдүүлнэ
1 Өдрийн өмнө
322
“Оюу толгой” ХХК зэсийн үйлдвэрлэлээ энэ онд  50 хувиар нэмэгдүүлнэ

"Оюу толгой" ХХК эдийн засгийн сэтгүүлчдэд 2025 оны нэгдүгээр улирлын тайлан мэдээллээ өнөөдөр танилцууллаа. Тус компани 2025 онд зэсийн үйлдвэрлэлийн хэмжээгээ 2024 онтой харьцуулахад 50 хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна. 2025 оны хоёрдугаар хагаст баяжуулах үйлдвэрийн өргөтгөл бүрэн ашиглалтад орж, хоёрдугаар анхдагч бутлуурын барилгын ажил дууссанаар энэхүү өсөлтөд голлох нөлөө үзүүлнэ гэв. 

Энэ oны гуравдугаар сард гүний уурхайн материал нийлүүлэлт өдөрт дунджаар 28 мянган тонн хүдэр, хамгийн ихдээ 45 мянган тонн хүрснээр зэсийн үйлдвэрлэлийн хувьд оргил сар болжээ.

"Оюу толгой" компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа төлөвлөгөөний дагуу нэмэгдүүлснээр 2028-2036 онуудад гүний болон ил уурхайгаас жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.