Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулагдсан Зүүн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" өдөрлөгийн үеэр Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Уул уурхай, эдийн засгийн төрөлжсөн Mining.mn сайтын Эрхлэгч Б.Баяртогтох нар хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, салбарын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд уул уурхайн салбарын талаар зөв мэдээ, мэлээллийг хүргэх, уул уурхайн оролцогч талуудын дуу хоолойг нийгэмд дамжуулах, уурхайчдын эгэл түүхийг сурвалжлах, "Хариуцлагатай уул уурхай" хөтөлбөрийн ач холбогдлыг таниулах, салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хамтран ажиллах юм.
Mining.mn сайт нь эдийн засаг, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, 10 гаруй жилийн туршлагатай сэтгүүлчдийн баг видео контент, тойм нийтлэл, ярилцлага, сурвалжлага бэлтгэн өөрсдийн мэдээ, мэдээллийн плафтормуудаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.