О.Батнайрамдал: Оюутолгойн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах шаардлагатай
6 Цагийн өмнө
118
О.Батнайрамдал: Оюутолгойн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах шаардлагатай

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны (2025.04.16) хуралдаанаар “Онтрэ” ХХК (Entrée Resources LTD)-ийн ашиглалтын лиценз болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Онтре” ХХК-ийн лизензүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдохгүй гэдэг дээр хатуу зогсох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох үүднээс "Оюутолгой" ХХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах шаардлагатай гэсэн юм.

Оюу толгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24.0 хувь, алтны 42.0 хувь, мөнгөний 29.0 хувь, молибденийн металлын 94.0 хувь нь  “Онтрэ” ХХК-д хамаарч байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.