“Монголросцветмет” ТӨҮГ 3.8 сая тонн жоншны баяжмал экспортолжээ
“Монголросцветмет” ТӨҮГ 3.8 сая тонн жоншны баяжмал экспортолжээ
Тус үйлдвэр нь 1973 онд байгуулагдаж, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэн, анхны хүдрийн далд уурхайг хөгжүүлж ирсэн. Түүхэн 50 жилийн хугацаандаа 3.8 сая тонн жоншны баяжмал, 3.2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.

Алтан гадаст, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн түүхт 50 жилийн ой тохиож байна. 500 жилийн түүхтэй дэлхийн жоншны салбарт Монгол Улс, тэр дундаа "Монголросцветмет" ТӨҮГ хагас жилийн өмнөөс нэгдэн, нөлөө бүхий томоохон тоглогчдын нэг болжээ. 

Тус үйлдвэр нь 1973 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортыг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдаж, анхны хүдрийн далд уурхайг хөгжүүлж ирсэн.

Түүхэн 50 жилийн хугацаандаа 3.8 сая тонн жоншны баяжмал, 3.2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. 

Мөн 31.2 тонн алт олборлож Монгол Улсын Эрдэнэсийн санд тушаасан байна.

“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэр нь Монголын хайлуур жоншны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 35.5 хувийг эзэлдэг. Монгол Улс дэлхийн хайлуур жоншны олборлолтын 4.9 хувийг бүрдүүлдэг.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.