Нүүрсний үнэ унасан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд сөргөөр нөлөөлж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний улиралд нийт 47 удаагийн биржийн арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авсан нүүрсээ цааш зарж чадахгүй байгаагаас экспортын гол боомт болох Ганцмод боомтын нүүрс ачиж, буулгах талбай дүүрч экспорт буураад байна.
Энэ оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 17.5 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буурчээ. Нүүрсний үнэ унасан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд ч сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний улиралд нийт 47 удаагийн биржийн арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болжээ.