PDAC 2024 Олон улсын чуулга уулзалтад төслөө танилцуулах бол...
PDAC 2024 Олон улсын чуулга уулзалтад төслөө танилцуулах бол...
Хөрөнгө оруулагчдад хүрч ажиллах, төслөө танилцуулах боломж...

Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том цугларалт, хөрөнгө оруулагчдын уулзах цэг PDAC 92 дахь удаагаа Канад улсын Торонто хотод 2024 оны 3 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улс энэхүү Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтад жил бүр идэвхтэй оролцож, өөрийн орны уул уурхайн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, шинэ төслүүдээ танилцуулж ирсэн. Жилээс жилд манай орны оролцоо нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд өргөн хүрээнд оролцох болсон. 

Хөрөнгө оруулагчдад хүрч ажиллах, олон улсын уул уурхайн чиг хандлага, зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлох PDAC 2024 чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци нь хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран үзэсгэлэнгийн талбай гаргаж, Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлыг ирэх жил уламжлал ёсоор зохион байгуулах гэж байна.

Уг өдөрлөгт байрлах үзэсгэлэнгийн талбайд өөрийн төслөө сурталчлан хөрөнгө оруулалт татах, олон улсын хөрөнгө оруулагчидтай холбогдох бол МУУҮА-ийн 8888-9878 дугаар болон info@miningmongolia.mn хаягаар холбоо барих боломжтой. 

Үзэсгэлэнгийн талбайн 3D зурагтай танилцана уу.

402043827_1101196464428971_8885823749319893292_n 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.