Алтны ханш амжилтаа эвдэж, 3100 ам.доллар хүрлээ
3 Өдрийн өмнө
412
Алтны ханш амжилтаа эвдэж, 3100 ам.доллар хүрлээ

Хөрөнгө оруулагчид алт руу хошуурч, баасан гарагт алтны ханш түүхэн шинэ дээд түвшинд хүрэв. Эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгслийн эхэнд зүй ёсоор тооцогдох алтны ханш энэ он гарсаар тогтмол өссөн хэвээр. Тодруулбал, оны эхний гурван сарын хугацаанд 15 удаа ханш нь шинэчлэгджээ.
Бүх цаг үеийн дээд цэгтээ алтны ханш баасан гарагт хүрч, Нью-Йоркт алтны фьючерс арилжаагаар 3100 ам.долларыг сэтэлж, 0.5 хувиар өссөн юм. Баасан гарагийн өглөөний арилжаагаар алтны үнэ унц нь 3086 ам.доллар хүрч, өсөлтийн буухиа үргэлжиллээ. 

Zaner Metals-ийн металлын ахлах стратегич Питер Грант "Тариф, худалдааны соритууд, олон улсын геополитикийн тодорхойгүй байдал нь алтны үнэ өсөх үндсэн шалтгаан болж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд алт бол найдвартай, аюулгүй байдлын гол баталгаа болж ирсэн" хэмээн тодотгожээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.