16 дахь удаагийн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ" чуулга уулзалт, үзэсгэлэн өндөрлөлөө
5 Өдрийн өмнө
265
16 дахь удаагийн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ" чуулга уулзалт, үзэсгэлэн өндөрлөлөө
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар 2009 оноос хойш зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2025" 16 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн “Эрэл, хайгуулыг дэмжих нь” сэдвийн дор 2025 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш танхимаар зохион байгуулагдаж, онлайнаар шууд дамжуулан хүргэлээ. Тус арга хэмжээ нь салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи, судалгааны дэвшлийг танилцуулах, эрдэс баялгийн хайгуулын салбарт ил тод байдлыг хангахад чиглэж ирсэн.
 
Жил бүрийн хавар геологийн салбарын мэргэжилтнүүд нэгэн дор цугларч, салбарынхаа хамгийн сүүлийн үеийн ололт амжилтын талаар харилцан мэдээлэл солилцох, хамтдаа өсөж хөгжих нэгэн чухал арга хэмжээг тэсэн ядан хүлээдэг. Энэ удаагийн чуулга уулзалт ч мөн адил салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагаа хуваалцах, шинэ технологи, инновацыг танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжийг олголоо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.