Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Ерөнхийлөгч агсан М.Очирбатын үүсгэн байгуулсан "ГОЛДЕН ХИЛЛ" компанийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний XVI бага хурал өнөөдөр "Монголын геологи, хайгуул-2025" чуулга уулзалтын үеэр уламжлал ёсоор шилдгүүдээ тодрууллаа.
Геологи, эрдэс баялгийн салбарын оюутнуудад шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ур чадварыг эзэмшүүлж, салбарын шинэ технологи, инновацыг судлан, шинэ санаачилгуудыг хамтран хэлэлцэж, салбарын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой эрдэм шинжилгээний хурлаар "Монголын геологи, хайгуул" чуулга уулзалт, үзэсгэлэн эхэлдэг.
Ирэх жилээс оюутны эрдэм шинжилгээний хурлыг Геологич М.Очирбатын нэрэмжит болгон зохион байгуулахаар болсныг зарлалаа. Өнөөдөр гэр бүл нь оюутны эрдэм шинжилгээний XVI бага хурлын шагналыг гардуулан өглөө.