"Эрдэнэс Тавантолгой" ХК биржээр 160 мянган тонн коксжих нүүрс арилжаалав
"Эрдэнэс Тавантолгой" ХК биржээр 160 мянган тонн коксжих нүүрс арилжаалав
Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 132 ам.доллароос эхлэн дуудаж, 151 ам.долларт хэлцэл хийгджээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжлаа. 

Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 132 ам.доллароос эхлэн дуудаж, 151 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 58 удаагийн арилжаагаар 979.2 сая ам.долларын үнэлгээ бүхий 7,840 мянган тонн нүүрсийг биржээр дамжуулан арилжаалав. 

Нүүрсийг биржээр арилжсанаар тус компани 397 сая ам.долларын нэмэлт орлого олоод байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.