Уул уурхайн салбар 11 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтийг дэмжив
8 Цагийн өмнө
109
Уул уурхайн салбар 11 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтийг дэмжив

Монголын уул уурхайн салбар 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11 хувиар өсжээ. Ингэснээр эдийн засгийн өсөлтийн 1.4 нэгж хувийг бүрдүүлсэн байна. 2024 онд улсын эдийн засаг 4.9 хувиар өссөн. 

Нүүрс олборлолт 100 сая тоннд хүрч, Оюу толгойн зэс, алтны үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдгээр өсөлт бүрдсэн байна.

Нүүрсний экспортын биет хэмжээ 2024 онд 83.8 сая тоннд хүрснээр түүхэн дээд хэмжээнд тооцогдсон юм. Энэ оны хувьд нүүрсний биет хэмжээг 83 сая тонноор улсын төсөвт төлөвлөсөн.

Он гарсаар эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспорт нийт экспортын 42.8 хувийг бүрдүүлж, 10.2 сая тоннд хүрээд байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.