Гаалийн ерөнхий газраас 2025 оны эхний хоёр сарын экспортын статистик мэдээллийг танилцуулаа. Эрдсийн экспорт 2025 оныг уналтаар эхлүүлж байна. 2024 онд экспорт тун давгүй байсан ч шинэ оны эхний улиралд бууралт илүүтэй ажиглагдах шинж төлөв харагдлаа.
Манай улсын экспортын 42.8 хувийг чулуун нүүрс, 27.6 хувийг зэсийн хүдэр, баяжмал болон бусад түүхий эд оны эхний хоёр сард бүрдүүлсэн байна.
Чулуун нүүрсний экспорт тайлант хугацаанд 10.2 сая тонн болж, 2024 оны мөн үетэй харьцуулахад 3.5 хувиар буурав. Энэ уналт удаан хугацаанд үргэлжлэх нигууртай байгаа. Хэрэв ийм бол эдийн засагт том савлагаа авчирна. Төсөвт тодотгол хийх нөхцөл байдал ч үүснэ. Коксжих нүүрсний 2025 оны зах зээлийн төлөв өөдрөг бус хүлээлттэй байгаа.
Харин зэсийн баяжмалын биет хэмжээ оны эхний хоёр сард 280 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.8 хувийн өсөлт үзүүлсэн байна. Бүхий л цаг үед зэс эдийн засгийн баталгаа, экспортын орлогын тогтвортой эх үүсвэр байж ирсэн.
Төмрийн хүдрийн экспорт 1.09 сая тонн болж, 2024 оны мөн үетэй харьцуулахад 2.5 хувиар буурсан бол боловсруулаагүй нефть нийт экспортын 2.3 хувийг эзэлсэн бөгөөд 610 мянган баррель хүрч, 2024 оны мөн үетэй харьцуулахад 13.7 хувиар мөн л буурсан дүр зурагтай байна.