Рио Тинто Аркадиум Лити компанийг 6.7 тэрбум ам.доллароор худалдан авлаа
2 Өдрийн өмнө
202
Рио Тинто Аркадиум Лити компанийг 6.7 тэрбум ам.доллароор худалдан авлаа
Рио Тинто Аркадиум Лити компанийг 6.7 тэрбум ам.доллароор худалдан авлаа. Ингэснээр Аркадиум Лити цаашид “Рио Тинто Лити” буюу охин компани нь болж байна. Эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай түүхий эдүүдийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч болоод зогсохгүй литийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болж байна.
 
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ талаар “Эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай ашигт малтмалыг хайх, олборлох, үйлдвэрлэх чиглэлд бид эрчимтэй хамтран ажиллах болно. Рио Тинтогийн цар хүрээ, санхүүгийн чадамж, үйл ажиллагаа, төсөл хөгжүүлэлтийн туршлага Аркадиумын өндөр зэрэглэлийн орд, техник, арилжааны чадавхтай нэгдсэнээр бид дэлхийн түвшний литийн бизнесийг хөгжүүлэх болно” хэмээн онцолсон юм.
 
Рио Тинто Лити нь хүчин чадлаа тасралтгүй нэмж, 2028 он гэхэд үйлдвэрлэлээ жилд 200 мянган тонн давуулахаар зорьж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.