"Эрдэнэс Монгол" нэгдэл 2025 оны "Бүтээн байгуулалтын жил" болгон зарлалаа. Тус нэгдэл 2024 онд гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлсэн. Нэгдлийн түвшинд 2024 онд 4.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, 5.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан билээ. 2025 онд "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд "Чингис сан"-д нийт 507 тэрбум төгрөг төвлөрүүлэх аж. Мөн 14 мега төслийн долоог нь эхлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр зорьж байна.