Ц.Туваан: PDAC-ын чуулга уулзалтаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг нээнэ
3 Өдрийн өмнө
396
Ц.Туваан: PDAC-ын чуулга уулзалтаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг нээнэ

"Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын PDAC-ын чуулга уулзалтаас өмнө хайгуулаа нээх буюу хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг зарлана" хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцоллоо.

Түүний хувьд геологи хайгуулын салбарын хөгжилд онцгой анхаарч, тус салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлнэ гэж мэдэгдэж байсан.

Манай улсын хэмжээнд 2700 орчим  ашиглалтын болон хайгуулын лиценз хүчин төгөлдөр байна. Үүний 900 гаруй нь хайгуулынх.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг 2024 оны 4-дүгээр сард зогсоосон цагаас дахин шинээр ойлгож эхлээгүй байгаа юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.