Монголросцветмет ТӨҮГ-ын нэрийг Эрдэнэс критикал минералс болгон өөрчиллөө
3 Өдрийн өмнө
156
Монголросцветмет ТӨҮГ-ын нэрийг Эрдэнэс критикал минералс болгон өөрчиллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг "Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, үйл ажиллагааны чиглэлийг шинэчиллээ. Мөн тус газрын дүрмийг хавсралтаар баталлаа. 

Чухал ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, боловсруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.