СУДАЛГАА: Уул уурхайн салбарын бүтээмж улсын дунджаас 2.9 дахин өндөр байна
СУДАЛГАА: Уул уурхайн салбарын бүтээмж улсын дунджаас 2.9 дахин өндөр байна

-Уул уурхайн салбар хямралын үед Монголын эдийн  засгийн гол түшиг болж иржээ-

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Судалгааны баг "Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмэр: Төлөв, чиг хандлага" сэдвээр судалгаа хийж, гарсан үр дүнгээ Уул уурхайн сэтгүүлчдийн клубт танилцууллаа. Уул уурхайн салбар хямралын үед Монголын эдийн засгийн гол түшиг болж иржээ.

1998 оны Азийн хямрал, 1990 оны шилжилтийн хямрал, 1999-2000 оны зуд, 1997 онд ДХБ-д элссэнтэй холбогдуулан үүссэн хөнгөн аж үйлдвэрийн хямрал, бусад салбарын хямрал зэрэг болоход томоохон уул уурхайн төслүүд үйл ажиллагаагаа  үргэлжлүүлэн явуулж байсны хүчинд эдийн засгийг тогтворжуулах, экспортын орлогыг  баталгаажуулах, ажлын байрыг хадгалах, төсвийн орлогыг бүрдүүлэх үүргийг тасралтгүй  гүйцэтгэж, тухайн үед ДНБ-д уул уурхайн салбарын эзлэх хувь нь мөн өсөж байжээ.

Судалгааны баг уул уурхайн салбар Монголын эдийн засагт хамгийн их хуримтлалтай, бүтээмжтэй салбар гэж тодорхойллоо. Уул уурхай, олборлолтын салбарын бүтээмж хамгийн өндөр буюу улсын дунджаас 2.9 дахин өндөр байна.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.