“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас ачсан нүүрсний хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 8-ны байдлаар 24 сая тоннд хүрлээ. Тус компани энэ оны төгсгөлд 30 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлэн уулын ажлын төлөвлөгөө боловсруулж, борлуулалтыг нэмэгдүүлэн ажиллаж буй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 57 биржийн цахим арилжаа зохион байгуулж, 955.1 сая долларын үнэлгээтэй 7.7 сая тонн нүүрсийг хилийн үнээр борлуулаад байна. Үүнээс 3.9 сая тонн нүүрс нь хатуу коксжих чанартай нүүрс, 3.0 сая тонн нүүрс нь сул коксжих нүүрс, 0.79 сая тонн эрчим хүчний нүүрс байна. Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам долларын нэмэлт орлого олоод байна.