Мөрөнгийн 10МВт-ын нарны цахилгаан станцыг ашиглалтанд хүлээлгэн өглөө
2025.02.11
130
Мөрөнгийн 10МВт-ын нарны цахилгаан станцыг ашиглалтанд хүлээлгэн өглөө
Азийн хөгжлийн банк /АХБ/, Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл аймагт 10МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтанд хүлээлгэн өглөө.
 
Энэхүү цахилгаан станц нь орон нутгийн оршин суугчдыг тогтвортой эрчим хүчээр ханган, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ ирэх 25 жилд нүүрсхүчлийн хийн ялгарлыг ойролцоогоор 369,000 тонноор бууруулна.
 
Тус нарны цахилгаан станц нь АХБ-ны Сэргээгдэх Эрчим Хүчийг Нэмэгдүүлэх төсөл-ийн хүрээнд жилд ойролцоогоор 20.1 сая киловатт цаг нарны эрчим хүч үйлдвэрлэх юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.