Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци /МУУҮА/ нь эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд геологийн судалгааны гүйцэтгэх үүрэг, нөлөөллийн талаарх "Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж: Геологийн Албадын хамтын ажиллагаагаар хайгуулын салбарыг дэмжих нь" сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны хоёрдугаар сарын 13-ны Пүрэв гарагт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулах гэж байна.
Тус хэлэлцүүлгээр Их Британи болон Монгол Улсын геологийн албадын чухал ашигт малтмалын чиглэлээр хийж буй судалгааны ажлыг танилцуулна.