С.Наранцогт: Жоншны салбарт баялгийн хулгай нүүрлэсэн, тиймээс дотооддоо гүн боловсруулах нь чухал байна
С.Наранцогт: Жоншны салбарт баялгийн хулгай нүүрлэсэн, тиймээс дотооддоо гүн боловсруулах нь чухал байна

"Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт Эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй уулзах үеэр дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Жонш бол манай стратегийн маш чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн. Бид жонш дээр маш их потенциалтай. Гэвч өнгөрсөн хугацаанд жоншны салбар маань орхигдож, ченжийн гарт орсон. Жонш дээр бодлого алдагдаж, баялгийн хулгай нүүрлэсэн. Зарим нь жоншны хайгуул хийх нэрээр олборлож байна. Ашигт малтмалын хулгайн бас нэг хэлбэр. Энэ салбарт хулгай нэвт явж байна. Монгол Улс бүхэлдээ ашигт малтмалын хулгайгүй болж байж бидэнд ашиг тустай болно. Үр өгөөж нь ирнэ. Бага агуулгатай, бараг л шороо гэж мэдүүлээд, хил дөнгөж гараад л  Эрээний цаана 1000 дахин ашиг хийж байна. Өрсөлдөх боломжтой түүхий эдээ өнгөрсөн 30 жилд үндсэндээ юу ч биш болгож орхисон байна. Тиймээс дотооддоо баяжуулах үйлдвэрээ барих, үүний дараагаас хайлуур жоншоо түүхийгээр нь гаргахыг хориглох ёстой. Оросууд бол Зөвлөлт холбоот улс байх цагаасаа л манай хайлуур жоншны салбарт их ач холбогдол өгч, Бор-Өндөрт том хот тосгон хүртэл байгуулсан. Жоншоо бид гүн боловсруулахад юуны өмнө анхаарах хэрэгтэй байгаа нь эндээс харагдана. Тиймээс Бор-Өндөрт бид гол анхаарлаа хандуулна" гэв.  

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.