С.Наранцогт: Чухал ашигт малтмалын найман түүхий эдийг тодорхойлсон
2 Өдрийн өмнө
131
С.Наранцогт:  Чухал ашигт малтмалын найман түүхий эдийг тодорхойлсон

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит "Өглөөний уулзалт"-ын зочноор "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт оролцлоо. Цэвэр эрчим хүчний шилжилт, өндөр технологийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ ихээр яригдаж байгаа энэ цаг үед Монгол Улс чухал ашигт малтмалын салбар дахь өөрийн бодлогоо тодорхойлж, замын зургаа гаргасан байна.

"Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт "Цаашид бид нүүрс, зэс дээрээ зогсоод байж болохгүй. Чухал ашигт малтмал гэдэг ойлголт дэлхий даяар бий болсон. Улс орон болгон өөрийн бодлого, чиглэлээ тодорхойлж баталсан. Бидний хувьд манай улсад байж болохуйц, илэрц үүссэн, нөөц тогтоох боломжтой чухал ашигт малтмалын найман түүхий эдийг тодорхойлсон. Энэ хүрээнд нөөц баялгийг нэмэгдүүлэх, орлогын шинэ эх үүсвэртэй болох, чухал ашигт малтмалын нэг томоохон тоглогч болох том амбиц, зорилгыг бид тавьж байгаа. Дэлхий нийтийн чиг хандлага, эрэлт хэрэгцээг тодорхойлох чухал ашигт малтмалын бодлого, чиглэлээ бид баталсан" гэв. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.