Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн түшиглэн гангийн үйлдвэр барьж байгуулах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Гангийн үйлдвэрийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлснээр жил бүр гадагш алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.