Батарейгаа сольдог цахилгаан өөрөө буулгагч машины технологийг туршиж эхэллээ
6 Цагийн өмнө
103
Батарейгаа сольдог цахилгаан өөрөө буулгагч машины технологийг туршиж эхэллээ

"Рио Тинто" болон Хятад Улсын Эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци хамтран "Оюу Толгой"-н уурхайд батарейгаа сольдог цахилгаан өөрөө буулгагч машины технологийг туршиж эхэллээ.

Хоёр жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөлд 91 тонн даацтай найман өөрөө буулгагч машин, 800 кВт.цаг хүчин чадал бүхий 13 батарей, автоматажсан батарей солих-цэнэглэх станц ашиглагдах аж. Эдгээрийг "Оюу Толгой"-н уурхайд нөхөн сэргээлт, өнгөн хөрс тээвэрлэх зэрэг үйлдвэрлэлийн бус зорилгоор ашиглах юм.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.