"Эрдэнэс Тавантолгой" ХК 128 мянган тонн коксжих нүүрс арилжлаа
10 Цагийн өмнө
41
"Эрдэнэс Тавантолгой" ХК 128 мянган тонн коксжих нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн цахим арилжаа хийж нийт 20 багц буюу 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй арилжлаа.
 
Арилжаанд нийт 3 худалдан авагч оролцож нэг тонн нүүрсний үнийг 72.4 ам.долларт хэлцэл хийгдлээ.
 
Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 121 удаагийн арилжаагаар 2.85 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс коксжих нүүрс 8.7 сая тонн, сул коксжих нүүрс 12.1 сая тонн, эрчим хүчний нүүрс 4.4 сая тонн, баяжуулсан нүүрс тус тус биржээр арилжааллаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.