Т.Жамбаажамц: Бондоор санхүүжилт татан төвлөрүүлэх хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.
12 Цагийн өмнө
136
Т.Жамбаажамц: Бондоор санхүүжилт татан төвлөрүүлэх хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

Биржийн бус зах зээлээр сүүлийн 3 жилийн хугацаанд 148 компани бонд гаргаж 3.4 их наяд төгрөг, 117.5 сая ам. долларыг амжилттай татжээ. Харин өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн нийт арилжааны 57.8 хувь буюу 913.1 тэрбум төгрөгийг компаниудын нийтэд гаргасан бонд эзэлж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц "Хөрөнгийн бирж, биржийн бус зах зээлд давхардсан тоогоор 102 компани 2.8 их наяд төгрөгийг бондын зах зээлээс татан төвлөрүүлсэн нь банкны жилийн дундаж хүүгээс 7 пунктээр бага эх үүсвэрийн санхүүжилтийг босгосон байна. Эндээс харахад бонд нь компаниудад шаардлагатай санхүүжилтийг банкны зээлийн хүүгээс бага зардлаар татан төвлөрүүлэх, хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах боломжийг олгож байна. Иймээс хөрөнгийн зах зээл, биржийн бус зах зээлд энэ ажиллагааг хялбаршуулж, бондоор санхүүжилт татан төвлөрүүлэх хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Үүний үр дүнд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг болж, тэдгээрийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр, үүрэг дээшлэх болно гэж үзэж байна" хэмээн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.