Монгол Улс PDAC-2025 олон улсын чуулга уулзалтад өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно
1 Өдрийн өмнө
148
Монгол Улс PDAC-2025 олон улсын чуулга уулзалтад өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно

Канад улсын Торонто хотод 2025 оны 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд 92 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй PDAC-2025 Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтад Монгол Улс энэ жил өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох хүлээлттэй байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим сайд нарын хамтаар оролцох эсэх тухай яригдаж эхэлжээ. 

Мөн УИХ-ын зарим гишүүн, төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудын гүйцэтгэх удирдлагууд зорин очихоор байгаа юм. "Эрдэнэс Монгол" нэгдэл болон "Эрдэнэт үйлдвэр", "Оюу толгой" компани, "Бадрах Энержи" компанийн захирлууд PDAC руу томилолт өвөртлөх нь. 

92 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр "Монголын өдөр" арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, МУУҮА хамтран зохион байгуулах юм. PDAC нь дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулалтын хамгийн том платформ юм. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.