“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоолоор тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Батсуурь овогтой Дүгэржавыг томилж, ажлаа хүлээн авчээ.
Б.Дүгэржав нь Эрхзүйч, математикч мэргэжилтэй, боловсролын удирдлагын магистрын зэрэгтэй.
1997-2008 онд Ховд аймгийн Мянгад сумын ЕБС-ын эрхлэгч, захирал
2008-2012 онд Ховд аймгийн Боловсрол, соёлын газрын дарга
2012 онд Ховд хотын захирагч бөгөөд Жаргалант сумын Засаг дарга
2013-2017 онд барилга угсралтын “ББМЗЗТ” ХК-ийн захирал
2018-2022 онд Ховд аймгийн Засаг дарга
2012-2016, 2016-2020,2020-2024 онуудад аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдон ажиллаж байсан туршлагатай.
Б.Дүгэржавт "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр компанийн тамга тэмдгийг гардуулан өгч, энэ онд компанийн хэрэгжүүлэх стратегийн чухал ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүсжээ.