Н.Учрал: Таван удирдах менежерийн сонгон шалгаруулалтыг олон улсад зарлахад бэлэн болсон
2 Өдрийн өмнө
323
Н.Учрал: Таван удирдах менежерийн сонгон шалгаруулалтыг олон улсад зарлахад бэлэн болсон

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэр болон төрийн өмчит компанийн засаглалын шинэчлэлтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Тэрээр "Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах реформын хүрээнд энэ 7 хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар төрийн өмчийн компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Чуулганы завсарлагаанаар УИХ-ын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, төрийн өмчит компанийг 40 хувь хүртэл бууруулах, хувийн хэвшилд зарим чиг үүргийг шилжүүлэх, татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, олон нийтэд нээлттэй компани болгох  жагсаалтыг энэ хуулийн дагуу Засгийн газрын зүгээс төрийн өмчит компаниудад баримтлах үндсэн чиглэлийг батална. Ингэснээр таван салбараас бусад салбарт төр ямар нэгэн бизнес эрхлэхэд оролцохгүй гэдгээ УИХ-аар шийднэ. Энэ хүрээнд нэгтгэн нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах ажлууд хийгдэж байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, зарим мэргэжилтнүүд, олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах чиглэлээр бид өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг гаргаж ажилласны хүрээнд "C level" түвшин буюу нийт удирдах долоон албаны тавд нь тавигдах шаардлагыг боловсруулаад, таван ажлын байран дээр багаар, эсхүл хувиар гэсэн сонголтын хүрээнд хүний нөөцийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниудтай хамтарч нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах бүх материалыг бүрдүүлж дууссан. Тиймээс өнөөдрөөс эхлэн хүний нөөцийн 20 компанитай хамтарч ажиллах санал хүргэгдэж байна" гэв. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.