Засгийн газрын ээлжит хуралдаан болж, төрийн өмчит аж ахуйн нэгжийн засаглал, үр ашиг, менежментийг сайжруулах талаар хэлэлцлээ. Төр оролцох таван салбарыг УИХ-аар хэлэлцэн тодорхойлох бөгөөд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, төрийн өмчийн компанийг 40 хувь хүртэл бууруулахаар ажлыг үе шаттай зохион байгуулна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. Тухайлбал, "Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэж, чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог 30 хувиар танана" гэв.