УРАН ОЛБОРЛОХ ГЭРЭЭНИЙ ОНЦЛОГ ЗААЛТУУД...
2025.01.20
274
УРАН ОЛБОРЛОХ ГЭРЭЭНИЙ ОНЦЛОГ ЗААЛТУУД...
1. -Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Цөмийн энергийн комисс,
-Хөрөнгө оруулагчийг төлөөлж Франц улсын Орано Майнинг С.А.С компани,
-Төсөл хэрэгжүүлэгчээр БАДРАХ ЭНЕРЖИ ХХК нар харилцан тохиролцож Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулав.
2. Төсөл хэрэгжүүлэгч компанийн хамаарал бүхий этгээдээр
-Орано С.А,
-Орана Майнинг Экспаншн С.А.С
-Компани Францез Дэ Мин Э Мэто
-Арева Монгол ХХК
-Кожеговь ХХК
3. Гэрээний хугацаа: 20 жил. Цаашид 10 хүртэлх жилээр сунгаж болно.
4. Хөрөнгө оруулалтын хэмжээ:
- 1.650.000.000 (Нэг тэрбум зургаан зуун тавин сая) ам.доллар. Эхний хөрөнгө оруулалтын хэмжээ 500 сая ам.доллар.
5.Төсөл хэрэгжих үе шат:
-Бүтээн байгуулалтын үе шат (Дөрвөн жил)
-Уурхайн ашиглалтын үе шат
-Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үе шат
6. Засгийн газрын хяналт, шалгалт:
- "Геологийн судалгаа шинжилгээний төв" ТӨҮГ-ын Цөмийн шинжилгээний лабораторийн тогтмол хяналтад байна.
7. Шууд үр өгөөж: Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн шууд үр өгөөжийн 51-ээс доошгүй хувийг Монгол улсын Засгийн газар хүртэнэ. Үүнд:
- АМНАТ
- ААНОАТ
- Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд ногдох ногдол ашиг
- Ногдол ашгийн суутган татвар
- Гаалийн албан татвар
- НДШ
- Орон нутагт оруулах хөрөнгө оруулалт
- Ус ашигласны төлбөр
- Үл хөдлөхийн татвар
- Тусгай зөвшөөрлийн төлбөр
- Гадаад ажилтны ажлын байрны татвар
- Хүүгийн орлогын суутган татвар
- Өгөөж тохируулах төлбөр
- НӨАТ
- Маркетингийн төлбөр
8. Орано Майнинг С.А.С-ийн төслөөс хүртэх шууд үр өгөөж:
- Татварын дараах ногдол ашиг
- Маркетингийн төлбөр
- Ноу-Хауны төлбөр (4%)
- Зээлийн хүүгийн төлбөр
9. Тогтворжуулсан татвар: Хугацаа 20 жил
- ААНОАТ
- НӨАТ
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрүүдийн нийлбэр
- Гаалийн тариф, гаалийн татвар
10. Банкны гүйлгээ: Төсөл хэрэгжүүлэгч компани нь борлуулалтын орлогын 50%-иас доошгүй хөрөнгийг Монголын банкаар хүлээн авна.
11. Төрийн эзэмшлийн хувьцаа: Бадрах Энержи ХХК дахь Засгийн газрын эзэмшлийн 34%-ийн энгийн хувьцааг 10%-тай тэнцэх давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэв. 10%-тай тэнцэх давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ.
12. Төрийн эзэмшлийн хувьцааг дараах онцгой эрхүүд дагалдана:
- Ногдол ашиг хүртэнэ
- Засгийн газар хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилт хийхгүй
- Засгийн газар нь Бадрах Энержи ХХК-ийн ТУЗ-ийн 10 гишүүнээс нэгийг нь томилох, тэрхүү гишүүн нь аудитын хорооны гишүүн байна
- Засгийн газар төслийн бүх мэдээллийг "нууцлал"ын хязгаарлалтгүйгээр хүлээн авна
- Засгийн газар нь Бадрах Энержи ХХК-ийн аливаа өөрчлөлтөд хориг тавих эрхтэй байна.
13. Байгаль орчныг хамгаалах Олон улсын болон МУ-ын хөтөлбөр, хууль тогтоомжууд:
- Стандарт үйл ажиллагааны журмууд
- Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр
- Уурхайн хаалтын төлөвлөгөө
- Цацраг идэвхт хаягдлын менежментийн төлөвлөгөө
- Гамшгийн эрсдлийн тайлан
- Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний тайлан
- Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
- Ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох төлөвлөгөө
- Мал амьтны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний тайлан
- Уурхайн ашиглалты үе шатыг эхлүүлэхэд шаардагдах бусад баримт бичиг зэргийг хянуулж, батлуулсан байна.
14. Орон нутаг, нөлөөллийн бүс дэх нөлөөллийн үнэлгээг 10 жил тутам хийлгэнэ.
15. Байгаль орчныг хамгаалах баталгаа: Зөөвч Овоо ордын туршилтын үйл ажиллагааны "Болзошгүй цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө"-ний дагуу 900.000 ам. долларыг байршуулсан.
16. Ус ашиглах:
- Уран агуулж буй давхаргын дээр орших уст давхаргыг Уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд ашиглахыг хатуу хориглоно.
- Уран агуулж буй доод уст давхаргыг олборлолт болон технологийн зориулалтаар ашиглана.
- Газрын доор уусган олборлолтын аргаар битүү эргэлтэд орж байгаа усны балансыг тогтмол хянана.
- Дээд уст давхаргад бохирдол дамжих эрсдэлийг тодорхойлно.
- Нөлөөллийн бүс дотор байгаа малчдын ашигладаг худгуудын ойролцоо мониторингийн цооногийг байгуулж, онлайн болон автомат багажаар тоноглон улсын нэгдсэн сүлжээтэй холбоно.
17. Олон улсын аудит: Уурхайн ашиглалт эхэлснээс хойш гурван жил тутамд Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр хөндлөнгийн аудит хийлгэнэ.
18. Аюултай хог хаягдлын менежмент:
- Монгол улсад тухайн аюултай хог хаягдлыг устгах, хадгалах тусгай зөвшөөрөлтэй этгээд байхгүй тохиолдолд аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах үйл ажиллагааг уурхайн талбайд хэрэгжүүлнэ.
19. Уурхайн хаалтын төлөвлөгөө:
- Хаалтын төлөвлөгөөг таван жил тутам шинэчлэн батлуулах
- Хаалт, нөхөн сэргээлтийн үе шат эхлэхээс таваас доошгүй жилийн өмнө батлуулах
- Усны чанарыг уурхай эхлэхээс өмнөх түвшинд хүртэл нөхөн сэргээж, 10-аас доошгүй жил хяналт тавих
20. Орон нутагт хийх хөрөнгө оруулалт:
- Бүтээн байгуулалтын үе шатанд 300.000 ам.доллар
- Ашиглалтын үе шатанд 1.000.000 ам.доллар
- Ашигалалтын үе шат дууссанаас хойш 10 жилийн хугацаанд 1.100.000 ам.доллар байна.
- Нийт туслан гүйцэтгэгчдийн 60%-иас доошгүй нь Монгол компани байна.
- Нийт худалдан авалтын дүнгийн 40%-иас доошгүй нь Монгол улсаас байна.
21. Ажлын байр:
- Бүтээн байгуулалтын үе шатанд нийт ажилчдын 60% Монгол улсын иргэн байна.
- Уурхайн ашиглалтын үе шатанд нийт ажилчдын 90% ба түүнээс дээш хувь нь Монгол улсын иргэн байна.
- Нийт Монгол ажилчдын 5% ба түүнээс дээш хувь нь Дорноговь аймаг болон Улаанбадрах сумын оршин суугч байна.
22. Нууцлал:
- Хуулиар нууцад хамаарах мэдээлэл
- Ажилтнуудын хувийн мэдээлэл
- Тоног төхөөрөмж, процессын шийдэл, шинэ санаа
- Бизнесийн нууц
- Геологийн мэдээлэл болон ашигт малтмалын нөөц
- Компанийн оюуны өмч
23. Олон улсын арбитр:
- Арбитрын үйл ажиллагааг АНУ-ын Вашингтон, ДС хотод явуулна.
24. Нэмэлт гэрээ, холбогдох баримт бичиг:
- Хувьцаа эзэмшигчдийн гэрээ
- Орд ашиглах гэрээ
- Төсөл хэрэгжүүлэгч компанийн дүрэм
- ТЭЗҮ
- Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ
25. Хэл: Энэхүү гэрээг Монгол, Англи хэл дээр үйлдсэн болно.
хэмээн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасныг Mining.mn сийрүүлэн хүргэв.
 
Энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол, Франц хоёр улсын Засгийн газрын болон Орано группийн холбогдох төлөөллүүд гарын үсэг зурлаа. Гэрээнд Монгол Улсыг төлөөлж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт эрх олгосны дагуу гарын үсэг зурсан юм.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.