Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа
12 Цагийн өмнө
251
Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа

Ураны төсөлд Монгол Улс Франц улстай хамтран ажиллах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ гэрээ бол Монгол Улс гуравдагч хөрш улстай хийж буй хоёр дахь Хөрөнгө оруулалтын гэрээ. Олон улсын хөрөнгө оруулалтын орчинд Монголын хөрөнгө оруулалтын орчныг дахин шинээр нээж буй үйл явдал.

Цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтад "Их сэргэлт" авчрах эхлэл цэг болж чадна хэмээн төслийн ач холбогдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхойллоо. Хамтарсан Засгийн газар ийнхүү гурав дахь мега төслөө хөдөлгөж, ураны зах зээлд Монгол Улс шинэ оролцогч болж албан ёсоор орж ирлээ.

Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олгосон билээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.