"Эрдэнэс Тавантолгой" ХК он гарсаар нийт 51.2 мянган тонн нүүрс биржээр арилжаалжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 2 багц буюу 12.8 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжиж, 48.8 ам.доллар/тн үнээр хэлцэл хийгдлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт гурван удаагийн арилжааг зохион байгуулж 12.8 мянган тонн эрчим хүчний нүүрс, 38.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, нийт 51.2 мянган тонн нүүрс биржээр арилжаалаад байна.