Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.01.16) нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Түндэвийн Жамбаажамцыг нэр дэвшүүлэн томиллоо.
Т.Жамбаажамц нь 2006 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2017 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
2006-2007 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн,
2007-2009 онд мөн Хорооны Үнэт цаасны газарт мэргэжилтэн,
2009-2011 онд Үнэт цаасны газрын хянан шалгагч,
2011-2013 онд Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч,
2013-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга,
2014-2015 онд тус Хорооны Үнэт цаасны газрын дарга,
2015-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга,
2016 оноос одоог хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалыг эрхэлсэн туршлагатай.