Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны 2024 оны ТОЙМ
5 Цагийн өмнө
97
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны 2024 оны ТОЙМ
Уул уурхайн биржээр 2024 онд нийт 571 удаагийн арилжаа амжилттай явагдаж,  24.8 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн нийт 8.9 их наяд төгрөгөөр арилжаалагдсан байна. Үүнээс 312 удаагийн арилжаагаар 22.4 сая тонн нүүрсийг 8,275.9 тэрбум төгрөгөөр, 250 удаагийн арилжаагаар 2.4 сая тонн төмрийн хүдэр, баяжмалыг 567.8 тэрбум төгрөгөөр, 5,436 ХМТ зэсийн баяжмал 40.5 тэрбум төгрөгөөр, 17.6 мянган тонн хайлуур жонш 10.0 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалжээ. 
 
Нүүрсний арилжаа нийт үнийн дүнгийн 93 хувийг, төмрийн арилжаа нийт үнийн дүнгийн 6.4 хувийг үлдсэн 0.6 хувийг зэс болон хайлуур жоншны арилжаа эзэлж байна.
 
Арилжааны нийт үнийн дүнгийн 59.9 хувь буюу 5,324.9 тэрбум төгрөгийн арилжааг “Эрдэнэс таван толгой” ХК, 21.7 хувь буюу 1,928.6 тэрбум төгрөгийн арилжааг “Энержи ресурс” ХХК, 10.3 хувь буюу 917.2 тэрбум төгрөгийн арилжааг “Тавантолгой” ХК, 3.3 хувь буюу 296.7 тэрбум төгрөгийн арилжааг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, 3.1 хувь буюу 276.5 тэрбум төгрөгийн арилжааг “Монголросцветмет” ТӨҮГ тус тус арилжаалсан байна.
 
Өнгөрсөн оны 4-дүгээр сараас эхлэн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжиж эхэлсэн бөгөөд сард 1 удаа буюу нийт 9 удаагийн дуудлага арилжаа явагдсанаас ердөө эхний хоёр арилжаа амжилттай хийгдэж, үлдсэн нь худалдан авагч үнийн санал ирүүлээгүйн улмаас амжилтгүй болсон байна. Ингэснээр 2024 онд 2 удаагийн 4 багц буюу 5,436 ХМТ зэсийн баяжмалын арилжаа 40.5 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.