Future Minerals Forum-д дэлхийн 170 гаруй орноос 20 орчим мянган төлөөлөгч оролцож байна
Дэлхийн 170 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн The Future Minerals Forum нь дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна.
Критикал минералын салбар дахь шинэ чиг хандлагыг тодорхойлох Future Minerals Forum Саудын Араб Улсын Рияад хотноо өнөөдөр эхэллээ. Тус арга хэмжээ энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Дэлхийн 170 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Future Minerals Forum нь дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаа 20 гаруй мянган оролцогч нэг дор цугласан бөгөөд жил ирэх тусам оролцогчдын тоо эрс нэмэгдэж буй.
Future Minerals Forum нь хөрөнгө оруулагчид олноор оролцоод зогсохгүй 70 гаруй улсын Засгийн газрын төлөөлөл оролцож байгааг зохион байгуулагчид онцолсон. Засгийн газрын төлөөлөлд 30-аад улсын холбогдох сайд нар оролцож байна.
Future Minerals Forum арга хэмжээнд 2022 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулагдаж буй. Анхны форумд 7000, удаах 2023 оны форумд 11 мянга орчим хүн оролцсон байдаг. Монгол Улс өнөө жил Future Minerals Forum-д хэвлэл мэдээлэл болон уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөллийн хамтаар оролцож байна.