Ц.Туваан: Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ улирлаас олгож эхэлнэ
1 Өдрийн өмнө
101
Ц.Туваан: Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ улирлаас олгож эхэлнэ
Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит Өглөөний уулзалт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамаар үргэлжиллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Өглөөний уулзалтад оролцож, Тавантолгой болон Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээний явц, салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, төслүүдийн талаар танилцуулга хийлээ.
 
Хайгуулын тусгай зөвшөөрөл олголт зогсоод жил орчим болж байгаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Журмын өөрчлөлт хийгдэж,  тусгай зөвшөөрлийг ойрын үед нээж, энэ улиралд олгож эхэлнэ. Бид хаана юу байгаагаа танин мэдэх хэрэгцээ, шаардлага их байгаа. Улсын хэмжээнд 1000 хүрэх тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Энэ тоо өдрөөс өдөрт хорогдож байгаа. Геологийн хайгуулд бид онцгой анхаарахгүй бол энэ салбарын хөгжил орхигдож, хөрөнгө оруулалт татах боломжоо алдаж байна" гэлээ. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.