Монголын эдийн засагт 2024 онд тохиосон эдийн засгийн онцлох үзүүлэлтийг танилцуулж байна. 2024 онд эдийн засгийн өсөлт үргэлжилж, урьдчилсан байдлаар манай улсын эдийн засаг 5 хувиар өсөх хүлээлттэй байна.
Улсын хэмжээнд инфляц 8.1 хувиар 2024 оныг өндөрлүүлж, нэг оронтой тоонд хадгалагдлаа. Энэ нь Монголбанкны бодлогын таамгаас гажаагүй гэсэн үг.
Гадаад валютын албан нөөц 5.1 тэрбум ам.доллар болж, төгрөгийн ханш оны турш тогтвортой байлаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт улсын эдийн засгийг үндсэндээ тэтгэж, гадаад худалдаа ашигтай гарлаа. Түүхэнд байгаагүй нүүрсний экспорт 2024 онд хийгдэж, экспортолсон нүүрсний хэмжээ 80 сая руу /тонн/ дөхлөө. Нүүрсний үнэ буурсан ч биет хэмжээгээр алдагдлыг нөхлөө.
Монголбанкны бодлогын хүү 10 хувиас уруудсангүй 2025 онтой золгож, Хөрөнгийн зах зээлийн өсөлт үргэлжиллээ. Тэр тусмаа Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа эрчимжсэн жил байлаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд хувийн хэвшлээс "Энержи Ресурс" ХХК, төрийн оролцоо давамгайлсан "Эрдэнэс Тавантолгой" ХК голлох үүрэгтэй оролцож, хамгийн их дүнгээр тэд нүүрсээ арилжлаа. Хөрөнгө оруулалтын орчны хэмжих нэгж болсон зээлжих зэрэглэл сайжирлаа.