Н.Учрал: Төрийн өмчит компанийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ
3 Өдрийн өмнө
118
Н.Учрал: Төрийн өмчит компанийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төрийн өмчит компанийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэлээ.
 
Тэрээр "Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлж, иргэдийн хуримтлалын дансыг арвижуулахын тулд уул уурхайн төрийн өмчит компани бүр сайн засаглалтай, үйл ажиллагаа олон нийтэд ил тод нээлттэй байх ёстой. Тийм учраас зардал нь захирлын урамшуулал болчхоод байгаа Төрийн өмчит компаниудыг цэгцлэхээр "Эрдэнэс Монгол" нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Ерөнхий аудиторын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байна. Шалгарсан Ерөнхий аудитор аль Төрийн өмчит компанийг хэрхэн үр ашигтай ажиллуулах, аль компанийг нэгтгэх, татан буулгах, IPO гаргах зэрэг шаардлагатай зөвлөмжийг хүргүүлнэ. Гаргасан зөвлөмжид үндэслэн Монгол Улсын Засгийн газраас дараа дараагийн шийдвэрийг гаргаж ажиллана" гэв. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.