"Багануур" ХК-ийн 2024 оны онцлох 10 үйл явдал
5 Өдрийн өмнө
335
"Багануур" ХК-ийн 2024 оны онцлох 10 үйл явдал

Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай "Багануур" ХК-ийн 2024 оны онцлох 10 үйл явдлыг Mining.mn нэрлэж байна. 46 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус уурхай улс орны эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа нүүрсний хэрэглээг хангахын сацуу цаашид олборлолтоос боловсруулалт руу шилжиж, нүүрсийг боловсруулан Хөх нүүрс гарган Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шинэ зорилт тавиад байна. 

  1. "Багануур" ХК энэ жил бид бүхэн 19.1 сая метр куб хөрс хуулан, 4.9 сая тонн нүүрс олборлон борлуулж 30.6 сая метр куб уулын цулын ажил хийж төлөвлөгөөт зорилтоо 98 хувиар биелүүллээ. 
  2. Багануурын хүрэн нүүрсний уурхайг ашиглах ДУНД ХУГАЦААНЫ ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙН ТОДОТГОЛЫГ УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2024.07.08-ны өдөр батлуулж, 2024.10.18-ны өдөр бүртгүүлэн хүлээн авлаа. 
  3. "Багануур" ХК энэ жил төсөвт 50.8 тэрбум төгрөг хуримтлуулж, Нийгмийн даатгалын шимтгэлд 20.5 тэрбум төгрөг төлж, 2024 оны 1 сард цалингийн сангаа 10%-иар нэмэгдүүлэв.
  4. Нүүрсний үнийг 2024 оны 12 сарын 01-ний өдрөөс 43,310.0 төгрөгөөс 54,091.0 төгрөг болж 10,781.0 төгрөгөөр буюу 24.9%-иар нэмэгдүүллээ.
  5. Нэг тэрбум хоёр зуун сая төгрөгийн ашигтай ажиллаж, амжилтаа ахиуллаа.
  6. 2019-2021 онд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны банкны зээлээр хэрэгжүүлсэн техник шинэчлэлийн 23.5 тэрбум төгрөгийн өрийг 2024 онд бүрэн төлж тэглэлээ.
  7. 2024 оны 02 дугаар сард 18 жилийн турш хуримтлагдсан Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг бүрэн төлж дуусгасан.
  8. Өөрийн хөрөнгөөр 90 тонны даацтай Коматцу HD785-7 маркийн автосамосвал 3 ширхэг, Коматцу WD600-6 маркийн дугуйт бульдозер 1 ширхгийг худалдан авч 18.1 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэлт хийлээ.
  9. “Багануур” ХК-ийн “ХУЦААГИЙН” элс, хайрганы ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийн тодотгол Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар дэмжигдлээ.
  10. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “НЭГ ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “НЭГ САЯ МОД” тарьж ургуулах ажлын хүрээнд 2024 онд 79.0 мянган модны суулгац үржүүлж 18.7 мянган мод тарилаа. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.