Оюутын ордод 20386 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэжээ
3 Өдрийн өмнө
90
Оюутын ордод 20386 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэжээ
Оюутын ордын нарийвчилсан хайгуулын төсөл 2025 он хүртэл үргэлжлэх бөгөөд уг төслийн хүрээнд энэ онд 38 цооногийн 20386 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэжээ. Далд уулын ажлаас ханын геологи-структурын зураглал, ховилон сорьцлолт, чулуулгийн сийрэгжилт, хүдрийн чийгшил, эзлэхүүний жин болон гидрогеологийн судалгааг хийгээд байна гэж "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг мэдээллээ.
 
Нэвтрэлтийн тэсэлгээ тутмын ахилтыг харгалзан нийт 36 овоолгыг тээвэрлэн гаргаж, гадаргын ус, агаар зэрэг нөлөөнөөс хамгаалан хучиж, хадгалалтын нөхцөлийг ханган хурааж хуримтлуулаад байна. Ингэснээр хүдэрт хагас үйлдвэрлэл, хүдэр ангилан ялгах гэхчилэн төрөл бүрийн томоохон туршилт, судалгаа хийх боломжтой болжээ.
 
Оюутын ордод 2025 оны эхний хагаст 10000 тууш метр өрөмдлөгийг тусгай зөвшөөрлийн талбайн завсар хэсгийг хамруулан явуулах бөгөөд элсний хуримтлалын хайгуул, мөн археологийн авран хамгаалах ажил зэргийг гүйцэтгэснээр үр дүнгийн тайлан, нөөцийн тооцоог эцэслэн боловсруулах юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.