"Энержи Ресурс" компани биржээр 211,200 тонн баяжуулсан коксжих нүүрс арилжлаа
Монголын Хөрөнгийн Биржийн экспортын нүүрсний нээлттэй цахим дуудлага худалдааны 11-дүгээр сарын арилжаагаар "Энержи Ресурс" компани 211,200 тонн баяжуулсан коксжих нүүрс борлуулжээ.
Үүнд баяжуулсан коксжих нүүрснээс гадна баяжуулсан сул коксжих нүүрс 25,600 тонн, баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 51,200 тонн тус тус багтсан байна.