Багануур ХК ISO45001:2018 олон улсын стандартын баталгаажилтын гэрчилгээг хоёр дахь удаагаа авлаа
3 Өдрийн өмнө
105
Багануур ХК ISO45001:2018 олон улсын стандартын баталгаажилтын гэрчилгээг хоёр дахь удаагаа авлаа
“Багануур” ХК ажилтнуудынхаа эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөөгүй байх бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаагийн томоохон илрэл бол 2017 оноос эхлэн хэрэгжүүлж буй Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандарт юм. 2021 онд Францын Олон Улсын аудитын “Афнор” группээс ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдаж гэрчилгээг тус компанийн хамт олон авч байсан.
 
Тэгвэл түүнээс хойш хоёр жил дараалан магадлан аудит хийлгэж, аудитын дүгнэлтүүд Мон Сертф ХХК болон Афнор группийн баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар дэмжигдэж стандартын баталгаажуулалтын гэрчилгээгээ 2023 онд хадгалан үлдсэн билээ.
 
Энэ жилийн хувьд 2024 оны 09 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд стандартын хоёр дахь удаагийн баталгаажилтын аудитад хамрагдсан байна. Аудитын дүгнэлтээр ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо ISO 45001-2018 стандартын хэрэгжилтэд том болон жижиг үл тохиролгүй, анхаарах асуудалгүй, тохирлыг сайжруулах санал 7, давуу тал 3, хэрэгжилт хангалттай гэсэн үнэлгээ авч Францын Олон Улсын аудитын “Афнор” группээс баталгаажилтын гэрчилгээг дахин олгожээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.