МоЭнКо ХХК Ховд аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд экспортолсон нүүрсний тонн тутмаас "Ховд Хөшөөт хөгжил сан"-д мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, орон нутгийн хөгжлийг дэмжиж ирсэн. 2022 онд тус компанийн экспорт нэмэгдсэнээр санд төвлөрүүлэх хандивын хэмжээ үлэмж өсөж, 6.2 тэрбум төгрөг буюу 2021 оноос гурав дахин их мөнгийг "Ховд Хөшөөт хөгжил сан"-д төвлөрүүлж байсан.
Харин 2023 оноос эхлэн хандивын хөрөнгийг Төсвийн тухай хуулийн дагуу Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж эхэлсэн. 2023 онд тус компани 7.7 тэрбум төгрөг хандивлажээ. "Ховд Хөшөөт Хөгжил Сан" болон Орон нутгийн хөгжлийн санд оруулсан хандивын хөрөнгө нь аймгийн төсвийн багцад зарцуулагдаж ирсэн бөгөөд 2012 оноос хойш эдгээр санд нийт 23.2 тэрбум төгрөг МоЭнКо ХХК хандивлаж эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хөгжлийн 400 гаруй төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллажээ.